Doomscrolling-ийн оронд тархиа сэргээх 7 тоглоом 🧠✨

Өдөр тутмын хэт их мэдээллээс үүдэлтэй тархины ялзралтаас тархиа хамгаалахад тустай хэрнээ уйдмааргүй платформуудыг хадгалаад аваарай.

1. Crosswords (Үгийн сүлжээ)

Шинэ үгсийн сангаа тэлж, сурсан үгсээ тархиндаа бататгах хамгийн таатай арга. Англи хэл дээр кроссворд ажилласнаар үгсийн сан баяжихаас гадна контекстээс утгыг нь тааварлах чадвар сайжирна

Линк: https://www.arkadium.com/games/daily-crossword/

2. Sudoku

Анхаарал төвлөрөл болон логик сэтгэлгээг хөгжүүлэхэд тустай. Өдөрт ганцхан судоку бодоход л тархины микро ачаалал сэргэж, ой тогтоолт сайжирдаг байна.

Линк: https://sudoku.com/

3. Math challenges (Математикийн бодлогууд)

Түргэн хугацаанд шийдвэр гаргах болон логик аналитик сэтгэлгээг хурцалдаг. Англи хэл дээр математикийн бодлого, логик даалгавруудыг бодох нь академик үгсийн санг давхар хөгжүүлнэ.

Линк: https://matiks.com/

4. Puzzles (Эвлүүлдэг тоглоом)

Орон зайн сэтгэлгээ болон санах ойн чадварыг сайжруулахаас гадна тархины стрессийг бууруулдаг. Утсаар эсвэл бодитоор эвлүүлэх нь хэрэггүй мэдээллийн шуурганаас түр амархад тусалхнээ.

Линк: https://thejigsawpuzzles.com/

5. Cognitive tests (Танин мэдэхүй, санах ойн сорилууд)

Тархины урвалын хурд, визуал санамж болон анхаарал хуваарилалтыг сорьдог маш сонирхолтой даалгаврууд. Өөрийнхөө сэтгэн бодох хурдыг хэмжиж, өдөр бүр ахиж буйгаа харах нь урамтай гэж.

Линк: https://humanbenchmark.com/

6. 2048

Тоонуудыг нэгтгэж 2048-д хүрэх зорилготой энэ тоглоом нь алсын хараа, стратеги төлөвлөлтийг шаарддаг. Хэрэггүй бичлэг үзэж цаг үрэхийн оронд тархиа идэвхтэй ажиллуулах хөгжилтэй хувилбар юм.

Линк: https://2048game.com

7. Rinco

Англи хэлийг өөрийн сурах арга барилд тохируулан, богино дасгалуудаар сонирхолтой аргуудаар сурах боломжтой платформ. Дэмий скролдох цагаа орлуулж хэлний бэрхшээлээсээ богино хугацаанд гарах боломжтой.

Линк: https://www.rinco.mn/

Өөрийн сурах хэв маягаа мэдэх үү?

28 асуултын судалгаа таны хэв маягийг тогтоож, 21 хоногийн хувийн хөтөлбөрийг боловсруулж өгнө.

≈10 мин · Үнэгүй · Сурах арга барилаа мэдэж аваарай