Дүрмийн мэдлэг яагаад чөлөөтэй яриа болж чаддаггүй вэ?

Дүрмээ сайн мэддэг ч чөлөөтэй ярьж чаддаггүй юу? Тэгвэл үүнийг хэрхэн засахыг энэ дугаараараа хүргэж байна.

Англи хэл сурч буй хүмүүсийн ихэнх нь дүрмээ маш сайн мэддэгээр барах уу, зарим тохиолдолд төрөлхийн Англи хэлтэй хүмүүсээс ч илүү дүрмийн гүнзгий мэдлэгтэй байх нь бий.

Тест бөглөх, унших, бичихдээ үнэхээр сайн мөртлөө яг гадаад хүнтэй нүүр тулаад ярих гэхээр үг толгойд орж ирэхгүй таг гацах, нөгөө сурсан дүрмээ бодож сандраад буруу зөрүү ээрч муйрч ярих асуудал бидний дунд маш түгээмэл байдаг.

Тэгвэл энэ нь ямар шалтгаантай вэ? Яаж дүрэм болон ярианы чадвараа нэг дор, хоршуулан сайжруулах боломжтой тухай энэ удаагийн нийтлэлээрээ ярилцъя.

Мэдэх ба чадах хоёр тэс өөр зүйл

Дүрэм мэдэх болон түүнийгээ ярианд ашиглах нь тархины хувьд өөр үйл явц юм. Дүрэм мэдэх нь "тунгаан бодох, дүн шинжилгээ хийх" чадвар буюу мэдээллийг хүлээж авах процесс байдаг бол, ярих нь тухайн мэдээллийг боловсруулж хэлний булчингийн тусламжтайгаар "автоматаар гаргах" чадвар билээ. Энэ хоёр чадвар бидний тархинд өөр өөр байдлаар хадгалагдаж, өөр өөр хэсэгт ажилладаг байна.

Жинхэнэ амьдрал дээрх хамгийн ойр жишээ татвал, унадаг дугуйны физикийн хууль, хэрхэн тэнцвэрээ олох онолыг нэвт шувт мэддэг байлаа гээд шууд л дугуй унаад явчихаж чаддаггүйтэй яг л адилхан. 👀

Тиймээс өөрийгөө "би бүх дүрмээ мэддэг хэрнээ ярьж чадахгүй юм, толгой муутай юм байх даа" гэж өөртөө итгэх итгэлээ бүү гээгээрэй. Энэ ямар ч хэл сурагчдын дунд байдаг хэвийн асуудал юм шүү.

Яаж давтвал илүү үр дүнтэй бөгөөд зөв бэ?

Дүрмийг дангаар нь, хуурайгаар цээжлэхийн оронд шууд өгүүлбэр дотор нь, бодит нөхцөл байдалд төсөөлөн давтаад үзээрэй.

  • Нэг бүтцийг олон дахин ашиглах: Нэг шинэ дүрэм эсвэл хэллэг сурсан бол түүнийгээ олон өөр нөхцөлд, өөрийнхөө амьдралд буулгаж хэрэглэж давтах хэрэгтэй.
  • Ярианаас дүрмийг нь задалж харах: Өөрийн үздэг кино, ярилцлага, подкастнаасаа ямар нөхцөл байдалд аль дүрмийг нь ашиглаж байгааг барьж авч анзаарах.
  • Чанга дуугаар унших: Зөвхөн дотроо бодох биш, ярианы булчингаа ажлуулах нь хэлний булчинг дасгалжуулж, гацалтыг арилгахад тусална.

Дүгнэлт

Эцсийн дүндээ, өдөрт ердөө 15-хан минут тогтмол ярих дадлага хийх нь бүтэн долоо хоног ширээний ард сууж дүрэм цээжлэхээс хавьгүй илүү үр дүнтэй байдаг. Алдаа гаргахаас айхгүйгээр хэлээ зүгшрүүлэх нь хамгийн чухал алхам юм шүү.

Хэрвээ та өдөр тутамдаа яриагаа давтангаа өгүүлбэр зүй, дүрмийн мэдлэгээ илүү цэгцтэй, системтэйгээр сайжруулмаар байвал манай www.rinco.mn -ийнхээ өөрт тохируулсан хувийн хөтөлбөрөөр яг өнөөдрөөс эхлэн хичээллээрэй ✨.

Өөрийн сурах хэв маягаа мэдэх үү?

28 асуултын судалгаа таны хэв маягийг тогтоож, 21 хоногийн хувийн хөтөлбөрийг боловсруулж өгнө.

≈10 мин · Үнэгүй · Сурах арга барилаа мэдэж аваарай