Ном

Goodreads дээрх Хамгийн их үнэлгээтэй Англи хэлний сурах бичгүүд

Заримдаа зүгээр л юу ч бодохгүй нэг дүрэм тогтоочихмоор байвал энэ хэдэн номыг барьж аваарай

Goodreads дээрх Хамгийн их үнэлгээтэй Англи хэлний сурах бичгүүд

1. Understanding and Using English Grammar

Англи хэлний дүрмийг цээжлүүлэх биш, яриа болон бичигт хэрхэн амилуулж ашиглахыг заадаг.

Дунд болон гүнзгий шатныханд зориулсан бөгөөд амьд харилцаан дээр суурилсан дасгалуудаар цэгцтэй ярьж сурах нь ээ.

Татах линк: Understanding and Using English Grammar

2. English Grammar in Use

Домогт номтой юу ярих вэ. Бие даан суралцагчдад зориулагдсан номын хамгийн гоё давуу тал нь маш ухаалаг бүтэцтэй.

Нэг нүүрэндээ дүрмээ тайлбарлаж, нөгөө нүүрэнд нь бататгах дасгалуудтай бүтэц нь үр дүнтэй.

Бүх дүрмийг эхнээс нь нухаж цаг алдах шаардлагагүй бөгөөд доторх "Study guide"-ийн тусламжтайгаар зөвхөн өөрийнхөө сул байгаа, ойлгохгүй байгаа хэсгээ л сонгон судлах боломжтойгоороо онцлог.

Татах линк: English Grammar in Use

3. Fundamentals of English Grammar

Дүрэмд суурилан сонсох, ярих, унших, бичих 4 чадварыг хамтад нь хөгжүүлэх боломжтой.

Голцуу үйл үгийн хэлбэрүүд, өгүүлбэр холбох болон харьцуулах бүтцүүд дээр анхаарсан нь онцлууштай.

Мөн амьдралд ойр, бодит нөхцөл байдалд суурилсан яриа болон бичгийн олон төрлийн дасгалтай.

Татах линк: Fundamentals of English Grammar

Өөрийн сурах хэв маягаа мэдэх үү?

28 асуултын судалгаа таны хэв маягийг тогтоож, 21 хоногийн хувийн хөтөлбөрийг боловсруулж өгнө.

≈10 мин · Үнэгүй · Сурах арга барилаа мэдэж аваарай