
Англиар өөрийгөө чөлөөтэй, утга учиртайгаар илэрхийлж сурахад туслах MIT сургуулийн онцлох 5 сургалтыг онцолж байна. Шалгалт шүүлгийн хэвшмэл бүтцээс гарч, амьтай, цэгцтэй бичиж сураарай ❤️
1. Expository Writing for Bilingual Students 🌎
Англиар бичихээр л нэг тийм хөлдүү, тархиндаа орчуулаад биччихсэн юм шиг модон болоод байвал хамгийн түрүүнд эндээс эхлээрэй. Бидэн шиг Англи хэлийг хоёр дахь хэлээ болгож байгаа хүмүүст зориулсан болохоор дүрмийн алдаагаа засч, албан мэйл, эсээгээ илүү зөв, цэгцтэй бичиж сурахад ёстой сайн суурь болж өгнө.
Хичээлийн линк: https://ocw.mit.edu/courses/21g-222-expository-writing-for-bilingual-students-fall-2002/

2. Writing and Reading the Essay 💡
IELTS, TOEFL дээр дандаа нэг хэвшмэл 5 параграф эсээ бичсээр байгаад тархи нэлээн хайрцаглагдчих гээд байдаг. Тэгвэл энэ курс тэр хайрцагнаас гаргаж, санаагаа илүү уян хатан, хүнд уншууртай, сонирхолтой түүх болгон бичиж сурахад туслах болно.

Линк: https://ocw.mit.edu/courses/21w-735-writing-and-reading-the-essay-fall-2005/
3. Writing and Experience: Reading and Writing Autobiography 📖
Модон, хүнд үгнүүдээс салаад, өөрийн амьдралын түүх, мэдрэмжээ Англи хэлээр илүү амилуулан гаргаж ирэхийг хүсвэл үүнийг сонирхоорой. Гадаадын их сургуульд Personal Statement бичих гэж байгаа хүмүүст бол бүр заавал турших хичээл шүү. 🌟

4. Writing and Reading Short Stories 🎭
Шинэ үгс зүгээр нэг цээжлэх биш, дүрслэл, мэдрэмжээр хөглөн баяжуулж, өгүүлбэрийн бүтцээр нь тоглож сурмаар байвал энэ курс их хөөрхөн. Ямар нэгэн зүйлийг амьд дүрслэлээр бичиж сурснаар Англи хэлний мэдрэмж шал өөр түвшинд очно доо. 🪐

Линк: https://ocw.mit.edu/courses/21w-755-writing-and-reading-short-stories-spring-2012/
5. Composing Your Life ✨
Зөвхөн үгээр биш зураг, урлаглаг зүйлсээр өөрийгөө илэрхийлэхийг сурах боломжтой chill сургалт. Ямар нэгэн шалгалтын дарамт, дүрэмд баригдалгүйгээр тархиа задалж, Англиар чөлөөтэй сэтгэх уур амьсгалыг эндээс мэдрээрэй 🧚🏼♂️

Эцэст нь өөрийн арга барил, сонирхдог сэдвийн хүрээнд бичгийн дасгал хийж, бичсэн зүйлсээс чинь алдаа оноог нь засаж сайжруулж гэхдээ шүүмжилж урмыг чинь хугалдаггүй зөвлөгч хэрэгтэй бол RINCO-ийн хувийн хөтөлбөртэй болоорой. 🌟